Thursday, May 8, 2014

turhiig huswel unshaad uzeerei

Эрүүл зөв турахын тулд хэрхэн хооллох вэ? Турах гэдэг ойлголт ямагт өлсөхтэй адил санагддаг. Хоолыг хэт сойж турах нь муу үр дагавартай болох нь нэгэнт тогтоогдсон. Хүний бие организм шаардлагатай бүх бодисыг авч байх нь чухал. Гол нь илчлэг ихтэй хүнд хоол хүнснээс аль болох татгалз. Хөнгөн чанарын хоол нь витаминлаг, тэжээллэг байхад та өлсөхгүйгээр зөв турах бүрэн боломжтой. Өглөө заавал хоол ид. Өглөөний зоог өдөр тутам барьдаг хүмүүс өглөө юу ч иддэггүй хүмүүстэй харьцуулахад таргалах эрсдэл хоёр дахин бага байдаг байна. Энэ дүгнэлтэнд Америкийн Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэн профессорууд хүрчээ. Өглөөний өөг хоол үдийн цай болтол өлсөхгүй байхын баталгаа болж байгаа юм. Хүнсний ногоог түлхүү хэрэглэ. Ногоо их идэх тусам турахад хялбар болохыг ойлгоорой. Өндөг шарж байхдаа ч хэрчсэн помидор, өргөст хэмх хийхээ бүү мартаарай. Махтай хоолыг дангаар нь бүү ид. Байцаа, луувангийн ч юм уу заавал ямар нэг ногооны хачир, зуушны хамт хэрэглэ. Ингэх нь хоолны шингэцийг сайжруулах, өөх тосыг балансыг зохицуулахад тустай. Өндгөнд бүү дурла. Өндөг бол их хүнд хүнс тул уургийн илүүдэл нь бие организмд “хог” болох шингэц муутай. Тиймээс долоо хоногт хоёроос илүүгүй өндөг идвэл зохино. Анхааруулахад,’ өндгийг майонезтой бүү ид. Учир нь биеийн жин амархан нэмэгдэнэ. Турах сонирхолтой хүмүүст чанасан өндөг илүү тохирно. Кашнаас бүү татгалз. Кааш бол зөвхөн хүүхдийн хоол биш шүү. Ургамал тариа буудай нь эслэг агуулдаг тул хоол боловсруулах шилдэг туслах болно. Сүүтэй, будаатай төрөл бүрийн кааш маш сайн. Гол нь элсэн чихэргүй идэж заншаарай. Учир нь эслэг болон элсэн чихэр нь хоорондоо зохицол муутай байдаг. Сахар аль болох бага хэрэглэ. Өглөөний цай, кофенд хоёр цайны халбага элсэн чихэр эсвэл ганц ёотон байхад хангалттай. Ер нь амттан, сахар нь хүний бие организмд тийм ашигтай бус. Ясны сийрэгжил, чихрийн шижин зэрэг өвчин эмгэг нь ямар нэг хэмжээгээр нүүрс ус хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Гэхдээ аливаад туйлшрах хэрэггүй тул сахарын зохистой хэрэглээг эрхэмлэх нь зөв. Сахар нь хүний биед эрч хүч, тамир тэнхээ өгдөг онцлогтой. Гуанз, кафед бүү хоолло. Боломж байвал ийм газраар үйлчлүүлэх хэрэггүй. Гуанз, ресторанд хооллодог хүмүүс гэртээ хооллодогоос 240 ккал (илчлэг) илүү хэрэглэдэг байна. Учир нь гуанз, ресторанд хоолны цэсэнд илчлэгийг заадаггүй. Харин гэртээ бол хичнээн өөх тос, илчлэг орж байгааг бид хянаж чаддаг. Мөнгөө хэмнэхийн сацуу эрүүл мэндэд ч тустай. Мөн гуанз түргэн үйлчилгээний I цэгүүдийн хоол хүнсний бүтээгдэхүүн ихэвчлэн чанарын щаардлага хангахгүй, хямд төсөр байдаг ,: болохыг санаарай. Шөлтэй хоол сайн ид. Энэ нь цуйван, будаатай хуурганаас татгалз гэсэн үг биш. Шөлтэй хоол өөг мөн биед сөрөг нөлөөгүй байдаг юм. Гэхдээ дан лавшаа ч тусгүй. Ногоотой, сонгинотой, өндөгтэй гэх мэтчилэн төрөл бүрийн шөлтэй хоолыгэрхэмлэх нь чухал. Шөлтэй хоолонд амьтны гаралтай өөх тос аль болох бага байвал эрүүл мэндэд тустай. Ногооны салат ид. Хиамтай талхны дунд навчит ногоон салат нэг ширхэгийг хийхэд л та эслэгийг авчихлаа гэсэн үг. өөг мэдрэмж төрөхөөс гадна хиамтай хамт авч болзошгүй. Элдэв бактери, нянг устгаж байгаа хэрэг. Та энэ бүхнийг мөрдлөг болгож, хоолны дэглэмийг зөв баримталж чадвал эрүүл мэнддээ хоргүй зохистой турах боломжтой.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home