Thursday, May 8, 2014

Ireeduin hamgiin undur tsalintai, erelttei mergejluud

Ireh 20 jild ymar mergejiltnuud hamgiin undur tsalintai bhiig America-iin FastFuture company-iin sudlaachid togtooj, enehuu jagsaaltiig gargajee… Naimaachid, tsahim biy hamgaalagch, sansriin arhitektorch geed olon sonirholtoi mergejil jagsaaltad bagtsan bnlee… Za tgwel bid buhnii 2030 on gehed ymar ymar zuils, shine mergejil huleej bgaag sonirhoy… Enehuu medeelel ni odoo mergejlee songoh gj bui, eswel unuudur mendelj bui huuhduudiin etseg ehed ur huuhdinhe ireeduin mergejiliig zuw songoj saihan amidraltai bolgoh anhnii alhamd tani baga ch bolow tus boloh bh… -Dotood erhtnii naimaachid “Biyiin amid heseg” nertei shine naimaanii salbart orson humuus anhnaasaa l undur orlogotoi bn. Tun udahgui erdemted hiimel ed, erhtniig halj, es-s urguulj bolowsruulsan shine turliin jinhene ed, erhtniig buteene. Theer iim uildwert shaardlagatai “biyiin heseg” urguulagch, mes zasalch, injener, hudaldagch geed ene turlin olon mergejilten heregtei boloh ni. -Nano emch Huniig emchleh, uwchniig onoshloh zereg ajliig nanorobotuud golchlon guitsetgeh bolno. Ted hunii biymahbodiin dotroos ni buhniig guitsetgene. Anagaahiin surguuliudad “nano anagaah” nertei shine mergejilten beltgej ehelne. Ene tehnikiig udirdan ajilluulah mergejiltnuud shaardlagatai bolno gesen ug. -Niigmiin Robot ajilchid Ahmad nastnuud olshirch, urt naslah tul tedniig asrah humuus shaardlagatai bolno. Iim ajliig robotuud bolon automatic system-uud guitsetgene. Tegeheer iim turliin tehnikuudiig ynz buriin huwilbaraar zohion buteeh mergejilten shaardlagatai bolno. -Flash mes zasalch Bid odoonoos l tasraltgui urgeljleh medeellees hagatsaj chadahgui baigaa. Computer-t medeelliig hadgalsaar bagtahgui tohioldold tuunii “oyun uhaand” bagtaamjiin nemegdeltei card suulgaj ajilluuldag. Tegeheer hunii tarhinii bagtaamjiig nemegduulj, medeelel hadgalah, bolowsruulah chadwariig ni nemegduuleh arga zamiin mes ajilbariig hiideg mergejiltnuud erelttei bh bolno. -Erdemtdiin shuugch Orchin uyd shinjleh uhaan barag gerliin hurdaad hugjij bna. Huniig herhen huulbarlan buteeh we, ed erhtniig ni yaj urguulan hudaldah we zereg ys surtahuunii huwid etgeed asuudluud yrigdag bui. Ireeduig taawarlagchid 2030 on gehed erdemtdiin eldew shine neelt, hachirhaltai buteeluudig erh barih buhii l tuwshind zuwshuuruh, es zuwshuurhiig shiiddeg zuwhun erdemtded zoriulsan ulsturch-shuugchid bii bolno gej uzjee. -Sansriin uran barilgachid(arhitektorchid) Delhiitei hamgiin oir daguul deer zochid buudal barih tusul udguu yrigdaj bn. 2030 on gehed sansriin aylal haritsangui hymd boloh tul olon hun ogtorguigaar zorchih bolomj burdene. Sansart ch eh gazriin zochdiig huleen awdag zochid buudal, amraltin gazar, uilchilgeenii tuwuudiig baiguulah aj. Hen edgeer baiguulamjiin tusul zurgiig gargaj, barij buteeh we? Medeej sansriin arhitektorchid. -Tsag agaar zasagchid Delhiin tsag agaar hetsuuhen tuwshind baigaa gej mergejiltnuud dugnesen. Tsag agaarini bolood baigaliin eldew gamshig ihesseer, tsaashid ch ulam nemegdene gej mergejiltnuud ontslood bui. Tiimees delhiin tsag agaarin aash aygiig zuulruuldeg olon ulsiin tusgai baiguullaga bii boloh ni gartsaagui. Tuhailbal, ug baiguullagiinhan delhiin dulaaraltai temtsehiin tuld bumburtsugiin zarim hesegt narnii “shuher” barih heregtei bolno. -Tahliin esreg mergejiltnuud Ynz buriin tahaltai temtsdeg olon ulsiin baiguullaga uusne. Anagaah, tsergiin negdsen baiguullaga bii bolj tahald nerwegdsen hot ymuu ulsiig buheld ni hynaltdaa awch, niitiin hul horio togtoono. Ingesneer neg uwchin(tahal) olon uls damjin busdiig ynz buriin baidlaar hohirooh ayuliig ugui hiih aj. Delhiin Eruul Mendiin Baiguullaga hediigeer iimerhuu argaar eldew tahaltai temtsdeg ch ynz buriin haldwart uwchinm tahluud ulam neemgdeh handlagatai baigaa ym. -Tsag agaariin naimaachid 2030 on gehed tsag agaarin uurchlultud delhii niiteeree tudiigui bus nutgaaraa nuluulj chaddag bolno. Huwi hun, alban baiguullag, hot, mujiin zahialgin daguu har salhi, aadar boroog zailuulj; boroo, tsas zereg tsag agaarin hussen uzegdliig ni bii bolgodog company-uud uil ajillagaaga ywuulj ehelne. Iim ajillagaa ywuuldag anhnii uildweruud bii bolchhood bgaa bilee.(eniig buruugaar ashiglawal aimar ym bolnoo. zahialga uguul neg ni nuguugu sunuuguul ain, haha…) -Tsahim bagsh Alsiin zainaas surch, bolowsroh arga odoo ch heregtseetei heweer. Gehdee ireeguid internet suljee ashiglan huwiin lekts sonsoh uilchilgeenii heregtsee ulam nemegdeh aj. Neg bagsh hed heden ih surguulid zereg ajillaj bolno gesen ug ym. Ireeduig taawarlagchdiin tootsolj buigaar, tsahim bagsh nar ehleed setgel zuin shalgaltad oroh ystoi gene. Es tegwees internet-sonsogchdiig ymar 1 baidlaar zalhaan, hohirooj bolzoshgui ym bn. -Agaar, usan zamiin ajiltnuud Delhiin olon ulsiin gol asuudal bolood bui zamiin tugjrelees angijrah gantshan arga bn. Ene ni hun burt huwiin unaagaara usan deeguur, dooguur, agaaraar chuluutei zorchih bolomj olgoh ym. Hun turluhtun ingej zorchdog bolohod iim olon turliin chiglel hudulguuniig zohitsuulagchid bh heregtei gene. -Tsahim biy hamgaalagch, nariin bichig Ene 2 mergejil aajildaa negdeh ni bololtoi. Uchir ni barag hun bur computer, internet ashigladag bolson unuu uyd bidnii tudiigui baiguullaga, alban gazruudiin tuhai olon medeelel internet-d hadgalagdaj bui. Ter ch buu hel zarim hun uuruusuu ch nuuhaar chuhal barimt, medeelluudee internet, computer-tee hadgalah ni bii. Tegeheer oiriin ireeduid internet suljeenii hereggui zuilsiig ustgan tsetselj, heregtei nuuts materialiig hackeruud bolon busad esreg taliinhnaas naidwartai hamgaalah uilchilgee uzuuldeg mergejiltnuud heregtei bolno(tsahim biy hamgaalagch). Iim uilchilgeend mungu hairlahgui tulj hamragdah huwi hun, alban baiguullaga olon. Tuunees gadna iim batalgaatai uilchilgee uzuulegchid bii bolohor internet bank ch hakeraas bolgoomjloh zuilgui ajillaj ehelne. -Tsag hugatsaa naimaalagchid Tsag hugatsaa = mungu. Horin jiliin daraa tsag hugatsaa uneheer birj deer ariljih unetei baraa bolno. Tuhailbal, 3 tsagiin zawtai baigaa hun ene tuhaigaa birj deer ymuu tsahim suljeegeer zarlana. Tuunii zawtai bh 3 tsag ajil ni amjihgui bgaa hen negend heregtei ni gartsaagui. Herew zawtai tsag hugatsaagaa hudaldagch, hudaldan awagch 2 une tohiroltswol boloh ni ter.

delhiin hamgiin uhaantai 10n amitan

2013-09-25 10:29:38 .Дэлхийн хамгийн ухаантай 10 амьтан 1. Шимпанзе ой тогтоолт сайтай Маш олон хэлний үгийг түүнд зааж өгөхөд амархан сурахаас гадна бусдадаа зааж өгч байжээ. Тэд бас хүний хэлийг ерөнхийд нь ойлгодог бөгөөд зарим ойролцоо утгатай өгүүлбэрүүдийн өгүүлбэр зүйн дэс дарааллыг маш сайн тааруулж байсан гэнэ. Бусад амьтдыг бодвол хамгийн сайн ой тогтоолттой амьтан юм. Тэд ямар нэгэн асуудлыг маш сайн дүгнэлт хийж шийдвэрлэдэг юм. Энэ бүгдээс дүгнэхэд Шимпанзе дэлхийн хамгийн ухаантай амьтдын жагсаалтад яахын аргагүй багтах юм. 2. Далайн гахай маш чалчаа Далайн гахай маш чалчаа амьтан бөгөөд олон янзын авиа гарган хүнтэй ярилцдаг. Түүний талаар сонирхолтой нэгэн зүйл хэлэхэд тэднийг унтахад тал тархи нь унтдаг бөгөөд тархиных нь нөгөө хэсэг нь сэрүүн байдаг гэнэ. Тэд маш хурц хараа, соргог чихтэй учир усны мандал дээр үсрэн гарах үедээ хүний хэлснийг сонсож чаддаг. Мөн тэдний шүд нь гаднаас ирж байгаа чимээг түгээдэг гэнэ. Тэд маш сайн анчид байдаг. Тэд бас оньсого таах, хамтарч ажиллах, гүн гүнзгий бодох, хэлсэн зааврыг дагах чадвартай бөгөөд тэр ч байтугай ямар нэгэн даалгаврыг дахин дахин хийлгэхэд маш амархан сурдаг гэнэ шүү. 3. Заан ухаантайгаараа алдартай Азийн ёс заншилд заанууд мэргэн ухааны бэлэг тэмдэг байдаг бөгөөд тэд ой тогтоолт, ухаантай гэдгээрээ алдартай. Үнэндээ тэдэнд маш гайхалтай ой ухаан байдаг гэнэ. Тэд юуг ч мартдаггүй. Хэрвээ зааныг хэн нэгэн гэмтээвэл маш удаан хугацааны туршид түүний ой ухаанд энэ нь байх болно. Мөн заан тэдэнд сайхан хандсан бүх хүнийг мартдаггүй. Тэд газар нутгаа сольсон ч хүнсээ, уух зүйлсээ маш хурдан олох чадвартай. Тэдэнд маш гайхалтай нууцлаг бусад төрлийн амьтдад байдаггүй нэгэн оюун ухаан байдаг. Хэрвээ нэг заан нь гэмтчихвэл бусад нь түүнд тусалдаг. Тэд амьдарч байгаа орчиндоо уйлж инээж тоглож ажиллах чадвартай. Хэлээд байвал зааны тухай маш олон зүйл байгаа ч дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг гэж батлахад эдгээр зүйлс хангалттай байх гэж бодож байна. 4. Rhesus сармагчин биологийн хайгуулд гарамгай Хүний нэгэн хэсэг гэгддэг Rhesus-ийн сармагчин нь дэлхий дээр хамгийн их тархсан ухаалаг амьтан гэдгээрээ алдартай. Тэд анагаах ухааны болон биологийн хайгуулыг маш чадварлаг хийдэг. Тэд маш гайхалтай ой тогтоолттой бөгөөд юмыг маш хурдан сурч, ямар нэгэн шийдвэрийг маш хурдан гаргадаг. 5. Африкийн саарал тоть 6 хүртэл тоолдог Aфрикийн саарал тоть нь хүний хэлсэн үг яриа тэр ч байтугай дуулсан дууг хүртэл даган дуурайдаг. Тэд зүгээр ч нэг хүний дууг дуурайдаггүй, гэр бүл доторхи чимээ болон бусад чимээг дуурайдаг. Тотийн зүгээр л нэг төрөл 20 өөр объектыг ялгах чадвартай бөгөөд 6 хүртэл тоолж чаддаг. 6. Харх гүйлгээ ухаантай Харх нь ашиглаж болохоор мэргэн ухаан, ой тогтоолт, гүйлгээ ухаанаараа маш алдартай. Тэдний сэтгэл зүй нь хүнтэй маш адилхан мэт санагддаг. Тэд сонсох, үнэрлэх мэдрэхүйтэй. Мөн тэд будлиантай толгой эргүүлсэн зүйлийн учрыг олохдоо маш гарамгай. 7. Crows, Ravens хэцүү даалгаврыг хялбар гүйцэтгэдэг Энэхүү том хар шувуу нь маш гайхалтай оюун ухаантай бөгөөд өөрийн чадвараар дүрснүүдийн ялгааг гаргах, хэцүү даалгаврыг хялбархан хийх, тоолох зэрэг маш олон янзын чадвартай юм. Тэд мөн тоть шиг өөр өөр чимээг ялгаж сонсох чадвартай. 8. Шоргоолж аливааг судлан сурдаг Магадгүй танд энэ хачин санагдаж байгаа байх. Гэхдээ шоргоолж дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг гэдгээ баталж чадсан юм. Хэсэг шоргоолж газрын гадарга дээр жижигхэн зам шиг мөр гаргахад бусад нь тэр замыг дагаж явдаг. Ихэнх амьтанд аливаа зүйлийг даган дуурайж сурдаг бол харин шоргоолж нь сүүн тэжээлтэн бөгөөд олон талын зүйлсийг өөрсдөө судлан сурдаг гэнэ шүү. Ихэнх шоргоолж өдөр бүр өөрийн үүрнээсээ 700 тохой хол зайд явж хүнсээ олдог бөгөөд буцаад үүр лүүгээ төвөггүй ирж чаддаг гэнэ. Тэд үнэхээр ухаантай биш гэж үү? 9. Халим өндөр мэдрэмжтэй Судлаачид аварга халимд нөхөн төлждөг тархи байдгийг олж мэдсэн. Халим нь маш өндөр мэдрэмж сэтгэлийн хөдлөлтэй бөгөөд энэ нь гэр бүлийн нэг гишүүн нь үхсэн үед маш хүчтэйгээр илрэн гардаг. Мөн тэд хэрэгтэй зүйлсээ ашиглан хэцүү байдлаас амархан гарч чаддаг гэнэ. Халимнууд ан хийж байх үедээ маш сайн хамтардаг бөгөөд нарийн төлөвлөгөө гаргаж өгөөшөө барьдаг гэнэ. 10. Нохой ойролцоогоор 150 үг ойлгодог Нохойнууд бодох сурах асуудлыг шийдэх маш өндөр чадвартай. Тэд ямар нэгэн тоглоом, тушаалыг маш амархан ойлгож сурдаг. Тэд ойролцоогоор 150 үг ойлгодог. Маш олон төрлийн нохойны үүлдэр байдаг бөгөөд Герман shepherd, Labrador анч нохой, Poodle, Border collies, Doberman Pinschers гэх зэрэг маш олон ой тогтоолт сайтай нохойны үүлдэр байдаг. Нохойнууд 4 юм уу 5 хүртэл тоолж чаддаг бөгөөд тэд зарим тооцоолох алдааг маш сайн олж чаддаг гэнэ. Жишээ нь 1+1=3 эсвэл 1+1=1.

turhiig huswel unshaad uzeerei

Эрүүл зөв турахын тулд хэрхэн хооллох вэ? Турах гэдэг ойлголт ямагт өлсөхтэй адил санагддаг. Хоолыг хэт сойж турах нь муу үр дагавартай болох нь нэгэнт тогтоогдсон. Хүний бие организм шаардлагатай бүх бодисыг авч байх нь чухал. Гол нь илчлэг ихтэй хүнд хоол хүнснээс аль болох татгалз. Хөнгөн чанарын хоол нь витаминлаг, тэжээллэг байхад та өлсөхгүйгээр зөв турах бүрэн боломжтой. Өглөө заавал хоол ид. Өглөөний зоог өдөр тутам барьдаг хүмүүс өглөө юу ч иддэггүй хүмүүстэй харьцуулахад таргалах эрсдэл хоёр дахин бага байдаг байна. Энэ дүгнэлтэнд Америкийн Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэн профессорууд хүрчээ. Өглөөний өөг хоол үдийн цай болтол өлсөхгүй байхын баталгаа болж байгаа юм. Хүнсний ногоог түлхүү хэрэглэ. Ногоо их идэх тусам турахад хялбар болохыг ойлгоорой. Өндөг шарж байхдаа ч хэрчсэн помидор, өргөст хэмх хийхээ бүү мартаарай. Махтай хоолыг дангаар нь бүү ид. Байцаа, луувангийн ч юм уу заавал ямар нэг ногооны хачир, зуушны хамт хэрэглэ. Ингэх нь хоолны шингэцийг сайжруулах, өөх тосыг балансыг зохицуулахад тустай. Өндгөнд бүү дурла. Өндөг бол их хүнд хүнс тул уургийн илүүдэл нь бие организмд “хог” болох шингэц муутай. Тиймээс долоо хоногт хоёроос илүүгүй өндөг идвэл зохино. Анхааруулахад,’ өндгийг майонезтой бүү ид. Учир нь биеийн жин амархан нэмэгдэнэ. Турах сонирхолтой хүмүүст чанасан өндөг илүү тохирно. Кашнаас бүү татгалз. Кааш бол зөвхөн хүүхдийн хоол биш шүү. Ургамал тариа буудай нь эслэг агуулдаг тул хоол боловсруулах шилдэг туслах болно. Сүүтэй, будаатай төрөл бүрийн кааш маш сайн. Гол нь элсэн чихэргүй идэж заншаарай. Учир нь эслэг болон элсэн чихэр нь хоорондоо зохицол муутай байдаг. Сахар аль болох бага хэрэглэ. Өглөөний цай, кофенд хоёр цайны халбага элсэн чихэр эсвэл ганц ёотон байхад хангалттай. Ер нь амттан, сахар нь хүний бие организмд тийм ашигтай бус. Ясны сийрэгжил, чихрийн шижин зэрэг өвчин эмгэг нь ямар нэг хэмжээгээр нүүрс ус хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Гэхдээ аливаад туйлшрах хэрэггүй тул сахарын зохистой хэрэглээг эрхэмлэх нь зөв. Сахар нь хүний биед эрч хүч, тамир тэнхээ өгдөг онцлогтой. Гуанз, кафед бүү хоолло. Боломж байвал ийм газраар үйлчлүүлэх хэрэггүй. Гуанз, ресторанд хооллодог хүмүүс гэртээ хооллодогоос 240 ккал (илчлэг) илүү хэрэглэдэг байна. Учир нь гуанз, ресторанд хоолны цэсэнд илчлэгийг заадаггүй. Харин гэртээ бол хичнээн өөх тос, илчлэг орж байгааг бид хянаж чаддаг. Мөнгөө хэмнэхийн сацуу эрүүл мэндэд ч тустай. Мөн гуанз түргэн үйлчилгээний I цэгүүдийн хоол хүнсний бүтээгдэхүүн ихэвчлэн чанарын щаардлага хангахгүй, хямд төсөр байдаг ,: болохыг санаарай. Шөлтэй хоол сайн ид. Энэ нь цуйван, будаатай хуурганаас татгалз гэсэн үг биш. Шөлтэй хоол өөг мөн биед сөрөг нөлөөгүй байдаг юм. Гэхдээ дан лавшаа ч тусгүй. Ногоотой, сонгинотой, өндөгтэй гэх мэтчилэн төрөл бүрийн шөлтэй хоолыгэрхэмлэх нь чухал. Шөлтэй хоолонд амьтны гаралтай өөх тос аль болох бага байвал эрүүл мэндэд тустай. Ногооны салат ид. Хиамтай талхны дунд навчит ногоон салат нэг ширхэгийг хийхэд л та эслэгийг авчихлаа гэсэн үг. өөг мэдрэмж төрөхөөс гадна хиамтай хамт авч болзошгүй. Элдэв бактери, нянг устгаж байгаа хэрэг. Та энэ бүхнийг мөрдлөг болгож, хоолны дэглэмийг зөв баримталж чадвал эрүүл мэнддээ хоргүй зохистой турах боломжтой.